Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн билээ. Шүлснээс авсан сорьцноос коронавирус илрүүлэх шинжилгээг АШУҮИС дээр хийж эхэлнэ хэмээн АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр мэдээлжээ.
Тэрбээр фэйсбүүк хаягаараа дамжуулан “Энд дурьдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд COVID-19-ийг тодорхойлох энэ оношлуурын цомог Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаа. Хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм” хэмээн бичжээ.
Шүлснээс коронавирусний халдвар илрүүлэх оношлуурын халдвар мэдрэх чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Энэхүү оношлуураар шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой. Мөн шинжилгээ хийх зардал 2-3 дахин хямд аж.
Сэтгэгдэл ( 4 )
bayar hurgii estoi mundag
Хурдан ДЭМБ аас эрхээ авч ажлаарай \nАжилт хүсье маш их баярлаж байна
Үүнийгээ ДЭМБ т бүртгүүлж, зөвшөөрөл аваад олноор үйлдвэрлэж гадаадад гаргаж , вакцины хэдэн төг олох хэрэгтэй
Баяр хүргэе том мөрөөдөж дэлхийн том компани болоорой