ЭМЯ: Ковидын шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарсан хүнд мессеж очно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-наас "Ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнд гар утсанд нь мессеж очно. Энэ нь хугацаа алдалгүйгээр арга хэмжээ авах, холбогдох байгууллагуудад мэдээлэх зохицуулалтыг хийж байна.

Улсын онцгой комиссын тандалтын багаас мөн асуумж авна, үүнд төвөгшөөлгүйгээр хариулж, бусдыг эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна. 

Ковид туссан хүмүүст гарч байгаа эмчилгээний зардлын тухайд, зөвхөн ууж байгаа эм, амин дэмээр зардлыг бүхэлд нь тооцож болохгүй, байр, хамгаалах хувцас хэрэгслийн зардал зэрэг бусад маш олон зүйлд зардал гардаг. Нэг хүнд дунджаар дөрвөн сая орчим төгрөгийн зардал гарч байгаа аж.

Вакцинжуулалтын тухайд, нийслэл Улаанбаатар хот болон Төв, Орхон, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймагт нийт 311266 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт дархлаажуулах хүн амын 15 хувь болж байна..Вакцинжуулалтад өдөрт 10-15 мянган хүнийг хамруулах зорилт тавин ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

 

 

Top