АНУ-ын Виржиниа мужид “Johnson&Johnson” вакцин хийлгэсэн хүний арьсан дээр тууралт гарч, арьс нь гуужсан тухай орон нутгийн “8News WRIC” сувгаар мэдээлжээ.
Эмч нар хүнд хэлбэрийн хариу урвал вакцинтай холбоотой гэж үзэж байна. Тэрбээр вакциныг гуравдугаар сарын эхээр тариулсан гэнэ. Тариа хийлгэснээс хойш дөрвөн хоногийн дараа түүнд хариу урвалын эхний шинж тэмдэг илэрч, биеэр нь тууралт гарч, арьс нь улайж, хууларж эхэлсэн байна. Өвтөний хөл, гар танигдахын аргагүй мөн хөөсөн байжээ.
“Вакцин хийлгэснээс хойш арьс хүчтэй загатнаж, тууралт гарч эхэлсэн. Хожим нь арьс улайж, гуужсан. Бүх зүйл маш хурдан өрнөсөн. Гарын арьс өнөө хэр гуужиж байгаа” гэж тэрбээр “8News WRIC” сувгаар ярьжээ.
Тэрбээр эмнэлгээс гарсан бөгөөд бүрэн эдгэрэхэд хэсэг хугацаа шаардагдах гэнэ. Гэсэн хэдий ч тэрбээр коронавирусний вакцин хийлгэх боломж гарсанд талархаж буйгаа илэрхийлсэн байна.