Цар тахлын үед эхийн эндэгдэл, амьгүй төрөлт нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Коронавирусний цар тахлын үед эхийн эндэгдэл, амьгүй төрөлтийн түвшин өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгдлээ гэж Их Британи, Туркийн эрдэмтэд дүгнэжээ. Тэд 17 оронд явуулсан 40 судалгааны дүнг үндэслэн ийн дүгнэснийг “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Үүнээс гадна савны гадуурх жирэмслэлт нэмэгдсэн байна. Мэргэжилтнүүд энэ хандлага эрүүл мэндийн тусламжийн хүртээмж багассантай холбон тайлбарлаж байна. Ялангуяа баг орлоготой улс орнуудад эмнэлгийн ачаалал нэмэгдсэний улмаас эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдаж байна гэж шинжээчид анхааруулжээ.

Түүнчлэн, цар тахлын үед эмэгтэйчүүд төрөлтийн дараах хямралд ихээр өртөх болжээ. Ингэхдээ жирэмсний үеийн чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг жирэмсний үед илэрдэг шинж тэмдэг нэмэгдээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top