Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-наас "Өнөөдрөөс /2021.04.05/ эхлээд өдөрт 30 мянган хүнд вакцинжуулалт хийхээр ажиллаж байна" гэлээ. Насны бүлгээр нь авч үзвэл, одоогоор 18-19 насны 4000 гаруй хүнд, 20-29 насны 67 мянга гаруй, 30-39 насны 95 мянга гаруй, 40-69 насны 72 мянга гаруй, 70-79 насны 10 мянга гаруй иргэнд, 85-аас дээш насны 778 мянган хүн вакцинд хамрагджээ.
Хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт өндөр байгаа аж. Тус дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 44187 хүн вакцинд хамрагдсан байна гэлээ. Хан-Уул дүүрэгт 47239 хүн вакцинд хамрагдсан гэсэн тоон мэдээ байгаа бол Чингэлтэй дүүрэгт 39900 хүн вакцинд хамрагдсан гэсэн тоон мэдээ байна. Багануур дүүрэгт 6024 иргэн вакцинд хамрагджээ.
Залуусыг ахмад настнуудаа аваад коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа. Улаанбаатар хотоос гадна аймгуудад вакцинжуулалт явагдаж байна. Мөн хил дээрх хүмүүс, хариу арга хэмжээний багийнхныг вакцинд хамруулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )