Дэлхий дахинд коронавирусний халдвар авагсдын тоо 130 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Дэлхийн дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 130.42 саяд хүрээд байна. Сүүлийн нэг хоногийн дотор халдварын тоо 510 мянга гаруйгаар нэмэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн 24 цагийн дотор нас баралт 10.1 мянгаар нэмэгдэж, нийт 2.84 сая хүн эндээд байна.

Сүүлийн нэг хоногт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын 34 хувь буюу 177098 нь Хойд болон Өмнөд Америкт, 169858 нь Европт, 103810 нь Зүүн Өмнөд Азид бүртгэгджээ.

Халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад нийт 30 304 462, Бразилд 12 910 082, Энэтхэгт 12 485 509, Францад 4 65 709, ОХУ-д 4 580 894, Их Британид 4 357 095, Италид 3 650 247, Туркт 3 445 052, Испанид 3 291 394, Германд 2 885 386, Польш улсад 2 438 542, Колумбд 2 428 048 тохиолдол тус тус батлагдаад байна.

Top