ЭМЯ-наас вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр /2021.04.06/ манай улсад ковид эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол /831/ бүртгэгдсэн билээ.
Өнгөрсөн 24 цагт 38055 иргэнийг вакцинжуулжээ. Улаанбаатар хотод эхний тунгаа хийлгэсэн 28 мянган хүн, хөдөө орон нутагт эхний тунгаа хийлгэсэн 19 мянга гаруй хүн байгаа аж. Улсын хэмжээнд 414382 хүн эхний тунгаа хийлгээд байгаа гэнэ.
Дэлхий дахинд вакцин хийлгэснээр хүмүүс ковидоор хүндэрч эмнэлэгт очих, нас барах тохиолдол буурсан байна. Улаанбаатар хотод хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт өндөр байгаа аж.
Дэлхий дахинд “AstraZeneca” компани вакцинаа үйлдвэрлэх өөр үйлдвэр хайх талаар АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа бол “Pfizer/BioNTech”, “Moderna” болон “Johnson & Johnson” зэрэг гурван компанийн вакцин өндөр эрэлттэй байгаа аж. Мөн “Moderna” компани төлөвлөсөн вакцинаа нийлүүлэх зөвшөөрөл хүссэн байна.
“AstraZeneca” вакцины тухайд, хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол бүртгэгдсэн тул уг вакциныг зарим улсад түр зогсоожээ.
Сэтгэгдэл ( 3 )
Margash 1000garna hynd mash hyndyyd iin too nemegdseer.hul hori
спутник вакцин хэзээ ирэх вэ
За арай худ2 байлгүй дээ зүгээр л вакцин аа хийлгүүлэх гэж ийм мэдээ оруулсан байх даа