ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Словакийн Засгийн газарт хандан "Спутник V" вакциныг нь буцааж өгөхийг хүсжээ.
Учир нь тус улс вакциныг шалгахтай холбоотой асуудлаас эхлээд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэнэ. Словакийн Эм бэлдмэлийн хяналтын хүрээлэн Европын Холбооны эмийн бүтээгдэхүүний хяналтын албан ёсны лабораторийн сүлжээнд ордоггүй лабораторид “Спутник V" вакцины туршилтыг явуулсан байна. Үүний сацуу в Словакийн Эм бэлдмэлийн хяналтын хүрээлэн вакцины эсрэг худал мэдээлэл тараах кампанит ажил явуулсан гэж Оросын тал үзэж байна. Тиймээс Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан "Спутник V" вакцины туршилтыг ЕХ-ны гэрчилгээ бүхий лабораторид явуулахыг хүсжээ.
Үүнээс өмнө Словакийн тал "Спутник V" вакцины үйлдвэрлэгч тарилгын аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг өгөөгүйгээр барахгүй Словак улсад нийлүүлсэн вакцин нь “The Lancet” сэтгүүлд дурдсан тодорхойлолтод нийцээгүй гэж мэдэгдсэн байна.
Үйлдвэрлэгчид “Спутник V” вакцин бүгд Гамалеягийн төвийн хатуу хяналт дор чанарын шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг гээд энэ мэдээллийг худал хэмээжээ.
Словак улс өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд 200 мянган тун “Спутника V” вакцин худалдан авчээ. Ингэснээр Европын эмийн агентлагийн зөвшөөрлийг хүлээлгүй Оросын вакциныг худалдан авсан хоёр дахь улс болж байв. Оросын вакцин худалдан авах санаачилгыг Ерөнхий сайд Игор Матович, Эрүүл мэндийн сайд Марек Крайчи гаргасан ба энэ нь эрх баригч эвсэлд маргаан дэгдэхэд хүргэсэн юм. Үүний улмаас Матович, Крайчи нар албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )