Архангай аймагт КОВИД-19-ийн халдвартай эх эсэн мэнд амаржлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Архангай аймгийн ОК-оос сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Төрөх тусгаарлах эмнэлэгт Ковид-19-ийн халдвартай эх эмчлэгдэж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрөлтийг шийдвэрлэн охинтой болжээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна. 

Архангай аймагт сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 14 тохиолдол батлагджээ. Үүнд, Эрдэнэбулган сумд 7, Эрдэнэмандал сумд 1, Хайрхан сумд 6 тохиолдол тус тус байна.

Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 7, хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн 59 иргэн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:

ХӨНГӨН – 106

ХҮНДЭВТЭР – 12

ХҮНД - 2 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа аж.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 4-р сарын 10-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (103.212.117.201) 2021 оны 04 сарын 11

Arhangai aimaga chine mundaga zohion baiguulalttai ajillaad baigaa yum baina.

0  |  0
Top