Коронавирусний мутацид орсон хувилбар нь оношилгоонд илрэхгүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Дэлхий дахинд ковидын шалтгаант нас баралтын тоо буурахгүй байгаа юм. Монгол Улсад хатуу хөл хорио тогтоосноор нас баралтын тоог бууруулахыг зорьж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 831 тохиолдол бүртгэгдлээ. Ковидын шууд шалтгаант нас баралт 2 бүртгэгдсэн. 

Дэлхий дахинд 669 сая гаруй хүнийг дархлаажуулжээ. Израил, Чили, АНУ зэрэг улс хамгийн олон иргэнээ дархлаажуулсан байна. "Жонсон&Жонсон" компанийн вакцины талаар шинжээчид мэдээлэл өгчээ. Уг вакцин нь 70 гаруй хувийн үр дүнтэй бөгөөд Энэтхэг улсад энэ вакциныг үйлдвэрлэхээр ярьж байгаа аж. Энэхүү вакцин нь хоёр бус нэг тунгаар тарих юм.

Коронавирусний мутацийг дэлхий дахинд судалж, хувьсаж өөрчлөгдсөн вирус нь халдварлах чадвар өндөр, 60-аас дээш насныхныг хүнд өвчлүүлж байна гэж тогтоожээ. Мөн оношилгоонд илрэхгүй байгаа аж. Шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс гэдэг нь хөнгөн хүмүүсийг хэлж байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илрэх хугацааг 5 хоног гэдгийг албан ёсоор тогтоожээ. Шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тарааж байгаа тохиолдол ч байгаа аж. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.123) 2021 оны 04 сарын 11

Коронавирус одоо эмчлэгдэхгүй болжээ. Хүн төрөлхтөн коронавирусийн өмнө хүчин мөхөсдөж байна.

0  |  3
Top