Орон нутгийн иргэдэд зориулж шинжилгээний цэг ажиллуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ЭМЯ-наас "Хөдөө орон нутаг руу яаралтай зорчих зайлшгүй шаардлага гарсан иргэдэд зориулсан дараах гурван шинжилгээний цэгийг ажиллаж байна.
 

  • “Буянт-Ухаа” спортын ордон,
  • БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,
  • СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай

Хатуу хөл хорио нь ковидын шалтгаант нас баралтын тоог бууруулах зорилготой" гэдгийг онцоллоо. 

Монгол Улсад сүүлийн 24 цагт нийслэл Улаанбаатар хотод 598, орон нутагт 106 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүнд хүний тоо нэмэгдэж байгаа аж. 

Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох эсэх талаар ЭМЯ-наас "Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно. Вакцин хийлгэснийхээ дараа хүүхдээ хөхүүлж болно" гэх хариултыг өглөө. 

Синофарм вакцины тухайд, БНХАУ-ын улсын үйлдвэрийн вакцин, 21-56 хоногийн зайтай хоёр дахь тунг нь хийж дархлаа тогтоно гэсэн судалгааны үр дүн гарсан талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top