ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 567849 хүн ковидоор өвчилж, 9521 нас барж, 604 мянган хүн эдгэрчээ. Манай улсад хоногт 1220 тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, тайлбар өглөө. Тэрбээр "Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир бид нөхцөл байдлын үнэлгээг хийсэн, нас баралт болон өвчлөл хөл хорионы төгсгөлд нэмэгдэх төлөвтэй байгаа. Бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэр бүлийн хүрээнд халдвар тархаж байна. Өвчлөлийн ойрын хавьтал болсон хүмүүсээс илэрсээр байгаа" гэв.
Синофарм вакцины тухайд, 56 хоног хүртэлх хугацаанд вакцины хоёр дахь тунг хийхэд дархлаа муу тогтоно гэсэн зүйл байхгүй аж. Вакцинуудыг дэлхий дахинд судлаад, тодорхойлоод явж байгаа юм. Судалгаагаар тогтоосон дархлаа тогтох хугацаанд вакцинуудыг хийж байгаа учир вакцины тунгуудын хоорондын зай холдлоо гэж санаа зовох хэрэггүйг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн тухайд, шинж тэмдэг илрээгүй хэрнээ PCR шинжилгээ нь эерэг гарчихсан, эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй иргэд байгаа аж. 3142 хүн гэрийн тусгаарлалтад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
гэрийн хорио гэдэг ч дээ мэдэхгүй эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болоод ингэлээ гэсэн.. хорионд байгаа иргэд гэрийнхэнтэйгээ огт харьцахгүй байгаа, халдвар тараахгүй байгаа, гадуур явахгүй байгаа гэхэд итгэл төрөхгүй байгаамдаа, арга эвийг нь олж байгаад тусгаарлах байранд л байлгавал бусдад халдвар тараах эрсдэл бага байхдаа