SOS: Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Гэрийн орчинд нас барсан таван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь юунаас шалтгаалсан, эмнэлгийн тусламж авалгүйгээр цаг алдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэв. 

Тэрбээр вакцин нь халдвараас 100 хувь хамгаалахгүй учир вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байхыг уриаллаа.

Халдвар авч байгаа иргэдийн голомт ихэвчлэн ажлын байр, найз нөхдийн хүрээнд байгаа аж. Иймээс гэр бүлээ, хүүхдээ халдварын эрсдэлээс хамгаалж, агаар сэлгэх, амны хаалт зүүх зэрэг энгийн хэрнээ маш чухал арга хэмжээг авсан хэвээр байгаарай.

Манай улсад нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн дунд ахмад настнууд их байгаа аж. Ковидын илүү эрсдэлтэй бүлэг болох ахмадуудыг гадуур явахгүй байхыг ЭМЯ-наас уриалав.

Манай улсад 30 орчим жирэмсэн эмэгтэй ковидын халдвараар өвчилж, хяналтад байгаа аж. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал хүндрэх аюултай учир гадуур гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиарай.

Монгол Улсад вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан 2304 хүн байгаа аж. Вакцин хийлгэсэн ч халдвар авч, нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ. 

 

  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.85.147) 2021 оны 04 сарын 14

Анхны тарилтаар эсрэг бие үүсэхгүй учир 2-рын дараа сар,48 хонож байж үүсдэг гээд байна шүүдээ Эхнийхийн дараа гадуур тэнээд буруутаад байна шүүдээ та нар

0  |  0
БО ТТЗ(202.131.245.154) 2021 оны 04 сарын 14

Синофарм ер нь үйлчлэх юм уу.Тодорхой хаиулт авмаар байна\n

0  |  0
Зочин(66.181.187.205) 2021 оны 04 сарын 14

ЯМАР ВАРИАНТЫН ВИРУС МОНГОЛД БАЙНА ВЭ? БРАЗИЛИЙН8 АНГЛИЙН, АФРИКИЙН ГЭЭД ТОО ТОЙМГҮЙ ВАРИАНТУУД БАЙНА. СПУТНИК ВАКЦИН БРАЗИЛИЙН ВАРИАНТАНД ҮР ДҮНТЭЙ БУСДЫГ ДИЙЛЭХГҮЙ ГЭЖ ТЭРХҮҮ ВАКЦИНЫГ ГАРГАЖ АВСАН ГАМИЛЕЙН ИНСТИТУТЫН ЗАХИРАЛ НЬ ӨӨРӨӨ ЯРИЛЦЛАГА ӨГӨХДӨӨ ОНЦОЛСОН. МӨН ОХУ БОЛОН КАЗАХСТАНЫ ОРЧИ М ШИНЭ ТӨРЛИЙ ВАРИАНТ ГАРСАН ЭНЭ МАШ ИХ СЭТГЭЛИЙГ НЬ ТҮГШЭЭЖ БАЙНА ГЭСЭН. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЖИРИЙН ИРГЭДЭЭС ДОР МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ. ЭРХ БИШ ГАДААД ХЭЛ УСТАй АНАЛИЗ ХИЙХ ЧАДВАРТАЙ УЛС БАЙМААР ЮМ.

0  |  0
ЗОЧИН(66.181.187.205) 2021 оны 04 сарын 14

УРИАЛААД ЯХАХАВ ШУУД ХОРИОЧЭЭ6 ХӨЛ ХОРИОГ ХИЙСЭН ШИГ ХИЙГЭч ГАДУУР ДУГУЙ УНАСАН ХҮҮХДҮҮД МАСКГҮЙ ЗУГААЛЖ ЯВАХ ЮМ. ВАКЦИН ХИЙЛГЭЧИХСЭН ГЭЭД ХЭНЭГГҮЙ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ГАДНА УОК, НОК СЭРЭЭЧЭЭ. ГАНЦХАН ХӨСҮТ, ЭРҮҮЛИЙН САЙДДАА ТЭР ИХ АЧААЛЛЫГ ӨГЧИХӨӨД ХУДЛАА ОРЖ ГАРСАН БАЛАЙ ХҮН ШИГ МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД СУУХ ЮМ. УЛСЫН ИХ ХУРАЛ ХЯНАЛТАНДАА АВААЧЭЭ. ГЭРТЭЭ АМРААД ХАЯА НЭГ ШҮҮМЖИЛЧИХ АЯТАЙ СУУХ ЮМ. ХАРАНГА ДЭЛДЭЭЧ. ӨДӨРТ 1220 ХҮРЭЭД БАЙНА ӨВДСӨН ХҮНИЙ ТОО.

0  |  0
иргэн(66.181.166.154) 2021 оны 04 сарын 14

Коронагийн Англи Өмнөд африк мутац нь ороод ирсэн юм бишүү Вакцин хийлгээд өнгөрөөд байгаа бол

0  |  0
зочин(192.82.75.30) 2021 оны 04 сарын 14

Вакцины чанарын талаар хүмүүс асууж байна. Манай хүмүүс вакцин тариулаад хэсэг хугацаа өнгөрлөө. Үнэхээр 1 дэхь тунгаас бага зэрэг антител үүссэн байна уу гэдгийг манайх өөрсдөө шалгах хэрэгтэй ш дээ.

0  |  0
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 14

Вакцин хийлгээд халдвар авбал дараагийн вакцинийг төлбөртэй болговол иргэд хариуцлагатай хандах боловуу

0  |  0
Top