Дэлхий дахинд халдвар авагсдын тоо 140 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Дэлхий дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын нийт тоо 140.32 саяд хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, нэг хоногт халдвар авагсдын тоо 809 мянгаар нэмэгдсэн бол 11.4 мянга гаруй хүн эндэж, нийт нас баралтын тоо гурван саяыг давжээ.

Нэг хоногт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дөрөв дэх өдөр дараалан 800 мянгыг давж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын гуравны нэг буу 272 989 тохиолдол Зүүн өмнөд Ази, 254 847 тохиолдол Хойд болон Өмнөд Америкт, 203 134 тохиолдол Европт тус тус бүртгэгджээ.

Халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад нийт 31 250 635 хүн халдвар авсан бол Энэтхэгт 14 788 109, Бразилд 13 832 455, Францад 5 178 513, ОХУ-д 4 702 101, Их Британид 4 385 942, Туркт 4 212 645, Италид 3 857 443, Испанид 3 396 685, Германд 3 142 262, Польш улсад 2 688 025, Аргентинд 2 658 628 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

Top