Израил гадаа амны хаалтгүй гарахыг зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Израилийн Эрүүл мэндийн яам амны хаалт зүүхгүйгээр гадаа гарахыг зөвшөөрчээ.

Халдварын тархалтын үзүүлэлт бага хэвээр байгаагаас гадна вакцинжуулалтын түвшин өндөр байгаа тул тус улсад гадаа орчин амны хаалт заавал зүүх шаардлагыг цуцалсан байна. Гэхдээ дотоод орчинд халдвар хамгааллын хэрэгслийг заавал зүүх шаардлагыг үргэлжлүүлэн тавих юм байна.

Ирэх тавдугаар сарын 23-наас эхлэн Израил анхны гаднын жуулчдыг дахин хүлээн авахаар бэлдэж байна. Ингэхдээ жуулчин заавал вакцин хийлгэсэн байх, Израилийн холбогдох яамны зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ. Үүнээс гадна онгоцонд суухаас өмнө болон Израилд буусан даруйдаа PCR шинжилгээ өгөх шаардлагатай.

Израил улс өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс эхлэн олон улсын агаарын харилцаагаа сэргээсэн билээ. Ингэхдээ өдөрт хүлээн авах хүний тоог гурван мянгаар хязгаарласан.

 

 

Top