Германчууд вакцин тариулахын тулд Оросыг зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Германы зарим иргэд Европт Оросын “Спутник V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл гараагүй байгаа энэ үед вакцин хийлгэх зорилгоор Оросыг зорьж байна гэж “Der Spiegel” хэвлэл мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Москва хотод герман жуулчид ирж,  вакцин тариулсан байна. “Вакцинтай” аяллыг Норвегийн нэгэн аялал жуулчлалын компани зохион байгуулсан гэнэ. Ингэхдээ аяллын үнэ 1999 евро байсан ба вакцины төлбөрт 300 евро нэмж төлсөн байна. Зочид буудалд байрласан герман жуулчдыг эмч эхэлж ирж үзэн, вакцин тарьжээ. Ингэхдээ тэдний ихэнх нь хоёр дахь тун хийлгэх өдөр хүртэл Оросод үлдэхээр шийдсэн байна.

Handelsblatt” хэвлэлд мэдээлснээр, Yougov судалгаанаас үзвэл Германы ард иргэдийн талаас илүү хувь нь Оросын вакцин хийлгэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Оросын “Спутник V” вакцин хийлгэсэн 3.8 сая хүний мэдээллийг шинжилсний үндсэн дээр тус вакцин 97.6 хувийн үр дүнтэй болохыг харуулж байна гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Тус вакцин одоогоор дэлхийн 60 оронд бүртгэгдээд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top