АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох Монгол Улсын 8 аймаг, 2 хотыг хамруулсан судалгаа хийж байгаа талаар мэдээлэл өглөө.
Судалгааны үр дүнгээр 2 хот, 8 аймгаас цуглуулсан цусны ийлдэсээс үзэхэд хүн амын маш бага буюу 1.2 хувьд шинэ коронавирусний эсрэг бие илэрчээ.
Ковидын халдвараар өвчилсөн хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл, 30-39 насныхан илүү өвчилсөн байна. Вакцин гараагүй үед хөл хорионы арга хэмжээг авч, хилээ эрт хааснаар Монгол Улс халдварын тархалтыг барьж чадсан гэж АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох үзэж байна.
Дээрх судалгаа нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүйгээр бүдэг балархай шинжээр ковидоор өвчилж байгаа хүмүүсийг илрүүлэх, эсрэг биеийн генетик жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг гаргах үнэн бодит судалгаа болж байна хэмээн ДЭМБ дэмжиж байгаа аж.
Профессор Ч.Баттогтох вакцины талаар "Вакцин бол таныг ковидоос л сэргийлж байгаа зүйл болохоос насан туршид биед тань нөлөөлөх гаднын биет биш. Хүмүүсийн дунд буруу зөрүү ойлголтууд их байна. Вакцинд огт эргэлзэх хэрэггүй. Энэ бол таныг халдвараас хамгаалж, халдвар авлаа гэхэд хохиролгүйгээр давахад туслах хүн төрөлхтний бүтээсэн зүйл болохоос Оросын эсвэл Хятадын биет таны биед орох гээд байгаа зүйл биш юм" гэлээ.
Манай улсад сүүлийн 24 цагт 1015 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдлаа. 686 хүн эдгэрч, эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарчээ. Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 760 мянга гаруй хүн ковидоор өвчилжээ.
Улаанбаатар хотод амьдарч байгаа орон нутгийн иргэд амьдарч буй хорооныхоо дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх аж. Хөдөө орон нутагт 15095 хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагджээ.
Сэтгэгдэл ( 4 )
Эрдэмтэд минь. Шинжлэх ухааны үндэслэлээ сайн тайлбарлаж заавар зөвлөмжөө өгөөрэй..... вакцин хийлгээгүй хэсэг хүмүүсээс болж , асуудал үүсэх нь тодорхой бнаишүү..
Өвчлөөгүй бол эсрэг биет үүсэхгүй шдээ. өвчин тархсан байна. Тэгэхэд оркууд хувиа хичээсэн малнууд гадаадаас иргэдээ оруулахгүй балайрч байж олон хүний амьдрал амь насаар тоглосон доо.
Нийт хэдэн хүнээс шинжилгээ авсан нь тодорхойгүй юм аа.
Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлалын эсвэл хүний эмч дархлаажуулалтын талаар шинжлэх ухааны үндэсоэоиэй мэдээлэл өгч энэ асуудлыг хариуцах ёстой шүү