ЭМЯ: Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн ч амны хаалтаа авах болоогүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

ЭМЯ-наас иргэдийн дунд ковидын эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдчихвал амны хаалтаа авч болно гэсэн төөрөгдөл байгааг анхааруулж, "Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14-21 хоноогүй бол амны хаалтаа авч болохгүй. 21 хоносон байлаа ч эргэн тойронд тань эрсдэл байгаа учир, вакцин хийлгээгүй хүмүүс байгаа учир амны хаалтаа авах болоогүй. Хүн амынхаа 60 хувийг дархлаажуулсны дараа мэргэжлийн байгууллагаас маскаа авах боллоо гэж зарлахаас өмнө амны хаалтаа авч болохгүй" гэлээ.

Улаанбаатар хотод PCR шинжилгээг нэн шаардлагатай нөхцөлд хийж байгааг ЭМЯ-наас мэдэгдэв. 

Хүн болгон шинжилгээ өгөх шаардлагагүй тул албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдаасаа шинжилгээ бүү шаардаарай. Халдвар аваад эдгэрсэн хүмүүстэй зүй бусаар харьцаж болохгүй, эдгэрээд гарсан хүмүүс танд халдвар тараах боломжгүй гэв. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт вакцинд хамрагдсан хүний тоо 1,080,571 болжээ. Нийт 782,314 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол 298257 хүн вакцины бүрэн тунгаа хийлгээд байна. 

Улаанбаатар хотод 910902 хүн вакцинжуулалтад хамрагдсанаас 627,740 хүн вакцины нэгдүгээр тунд, 283,162 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. 

 

Top