Улаанбаатарт 1187, орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.01/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1306 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 1306 тохиолдлын 1187 нь Улаанбаатар хотод, 116 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан таван хүн нас барж, нийт нас баралт 115 боллоо. 

Эмнэлэгт 4825 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2556 нь хөнгөн хэлбэрийн бол хүндэвтэр хэлбэрээр өвчилсөн 1587 хүн байна. Ковидын маш хүнд хэлбэрээр 116 хүн өвчилжээ. 

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 886605 хүн эдгэрчээ.

Иргэд та бүхэн вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй бол өөрийн гэртэй ойр байрлах дархлаажуулалтын цэгт яг одоо очиж, вакциндаа хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа. 

 

  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 01

116 хүнийг нас барахаа хүлээж байна гэж үзэлгүй эмчилж аврахыг бод.

0  |  0
Top