Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 20681 болжээ. Эмнэлгээс 311 хүн гарсан бол, гэрийн ажиглалтаас 728 хүн гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 13556 хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс коронавирус илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн дунд эрүүл мэндийн салбарын гурван ажилтан байжээ.
Дэлхий дахинд нийт 1.1 тэрбум хүн дархлаажуулалтад хамрагджээ. ЭМЯ-наас иргэдэд хандан тархалт өндөр байгаа энэ үед аль нэг вакциныг хүлээлгүйгээр байгаа вакциндаа хамрагдахыг уриаллаа.
Улсын хэмжээнд 845693 хүн буюу төлөвлөсөн иргэдийн 40.9 хувь нь вакцинжуулалтын эхний тунд хамрагджээ. Хоёр дахь тунд 362926 иргэн хамрагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )