ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговьд байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Маргааш буюу тавдугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах ёслолын арга хэмжээ болно.

2017 онд-Анх удаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ын салбар сургуулийг Даланзадгад суманд байгуулахаар тус сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, БСШУС-ын сайдад санал, хүсэлтээ хүргүүлж байсан юм.

2021 онд-УИХ-ын гишүүний хувиар салбарын яамтай хамтран ажиллаж, ЗГ-ын хурлаар холбогдох шийдвэрийг гаргуулсан байна. Ийнхүү Өмнөговь аймгийн хүүхэд, залуучууд орон нутагтаа Их сургуульд сурч, уул уурхайд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломж бий болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top