Туркт тэмцээнд оролцож байсан долоон бөх амиа алджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Турк, Сирид болсон газар хөдлөлтөөр амиа алдагчдын тоо өдөр тутам нэмэгдсээр байна.

Сүүлийн 100 жилд болоогүй гэх энэхүү хүчтэй гөзөр хөдлөлтөд спортын ертөнц ч маш их хохирол амслаа.

Даваа гарагт олимпын аварга Таха Акгуль 30-40 бөх амьдарч байсан Кахраманмараш мужийн Спортын ордон тэр чигээрээ нурсан гэж мэдэгдсэн. Тамирчид барилгын нурангид дарагдсан юм. Тэд чөлөөт бөхийн Олон улсын тэмцээнд оролцож байсан бөгөөд Франц, Косово, Узбекистаны бөхчүүдийг аюулгүй газарт аваачиж чадсан ч Туркийн долоон бөх амиа алдсан нь тогтоогдоод байна. Маш олон бөх сураггүй алга болсныг нурангин дор дарагдсан гэж үзэн, хайх ажиллагаа явуулж байгаа юм.

Туркийн бөхийн холбооноос “Нурангид дарагдсан бөхчүүдийг хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Одоогийн байдлаар найман бөхийн амийг аварлаа” гэж мэдэгдлээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ны тэргүүн Ненад Лалович “Газар хөдлөлт маш олон хүний амь насыг хохироосныг сонсоход аймшигтай байна. Үрэгдэгсдийн дунд манай долоон эрэлхэг бөх багтсаныг сонсоод сэтгэл өвдлөө. Би тэдний гэр бүлийн төлөө залбирч, Турк, Сирийн ард түмэнд энэ хүнд хэцүү үед нь туслах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.122) 2023 оны 02 сарын 11

Ум мани бадми хум

0  |  0
Баялаг(66.181.161.12) 2023 оны 02 сарын 09

Овид битгий хуц наад тархиа гэгээлэг зүйлээр дүүрэг

3  |  0
Зочин(202.126.89.143) 2023 оны 02 сарын 11

Манай хэд ч дарга нар нь олз.хулгай шаачих юм хайгаал явсан байх даа

1  |  8
Иргэн(202.126.88.234) 2023 оны 02 сарын 10

Овид гэгч юу хуцаад байгаан, үмхий амаа хамхи

2  |  1
Зочин(66.181.178.49) 2023 оны 02 сарын 11

Монгол хүмүүмюс аврах ажиллагааг харин ч хийж чадна шүү

10  |  3
Zochin(202.55.188.118) 2023 оны 02 сарын 10

Erliiz buu bas dalaig buu yand gej manai avragchid hangalttai turshlaga hurimtluulaad gaviya buulgaad irne za ovid movid Ch geh shig

5  |  2
овид(59.153.113.118) 2023 оны 02 сарын 11

100 сая хүн амтай Лалын шашинаьай асар хурдан үрждэг улс нэг их хохироод байхгүй л дээ. Харин модон жорлонтой, манай улсын аврагчид л онигоотой байна

7  |  57
Зоч(103.161.242.98) 2023 оны 02 сарын 10

Ум ма нэ бад ми хум. Манайд ч гэсэн сэрэмжтэй байх хэрэгтэй...

6  |  0
Top