ЖДҮ-ийн сангаас хөнгөлөлттэй зээлийн хүсэлт авч эхэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг дахин авч эхэллээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Төвийн бүсийн аймгуудын /Дархан, Сэлэнгэ, Төв/ бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс дахин 30 хоног хүлээн авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газар нарийвчилсан судалгааг хийж, Төсөл сонгон шалгаруулах дэд хороо санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэнэ.
 


ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Эхлэх: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оройны 17:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.


Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл
 

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү : 5 хувь (жилийн)


Хөнгөлөлттэй зээл олгох чиглэл
 

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл;
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
  • Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт;
  • Зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх;
  • Цагаан алт хөдөлгөөн;
  • Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
  • Шинэ хоршоо хөдөлгөөн


Холбоо барих: ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл, төслийн газар/
 

  • Төв аймаг: 90094169
  • Дархан-Уул аймаг: 99855557
  • Сэлэнгэ аймаг: 88992979 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
Close menu