.jpg)
Нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг иргэн О.Батхүү санаачилж, олон нийтээс санал авч байна.
Хэрвээ иргэдийн санал 100.000-д хүрвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх бөгөөд өнөөдрийн /2025.08.27/ 12.30 цагийн байдлаар 59,906 иргэн дэмжиж саналаа өгсөн байна.
Санал авах хугацаа дуусахад 18 өдөр, 22 цаг үлдээд байгаа ба хэрвээ иргэн та саналаа өгөх бол ЭНД ДАРЖ өгөх боломжтой.
Уг өргөдөлд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Хүчингүй болгоосой