ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 03

Өнөөдөр 2025.10.03. Энэ оны 276 дахь өдөр бөгөөд он дуусахад 89 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 53 минутад мандаж, 18 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн инээмсэглэлийн өдөр, Дэлхийн мөөг түүх өдөр тохиож байна. Германд Германы нэгдлийн өдөр, Ирландад Төмсний баяр, Сингапурт Хүүхдийн өдөр, Мальдивт Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Ларри Лоутон, рок хөгжимчин Томми Ли, жүжигчин, телевизийн хөтлөгч Натали Рейтано, дуучин Гвен Стефани, Кевин Скотт Ричардсон, Канадын жүжигчин Нив Кэмпбелл, Их Британийн жүжигчин Лина Хиди, Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимович, Андреас Исакссон, жүжигчин Алисиа Викандер зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1965 оны энэ өдөр БНМАУ-БНУАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гараг бүрийг Талархлын өдөр болгон зарлажээ.

1866 оны энэ өдөр Венийн энхийн хэлэлцээрээр Австри Венецийг Италид өгсөн байна.

1891 оны энэ өдөр Абхазад болсон хүчтэй газар хөдлөлтөөр Амткел нуур бий болжээ.

1929 оны энэ өдөр Их Британи болон ЗСБНХУ дипломат харилцаагаа сэргээсэн байна.

1932 оны энэ өдөр Ирак Их Британиас тусгаар тогтножээ.

1952 оны энэ өдөр Их Британи анх удаагаа цөмийн туршилт хийжээ.

1990 оны энэ өдөр Герман нэгдэв. 

2009 оны энэ өдөр Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк улсууд Түрэг орнудын байгууллагыг байгуулжээ.

2015 оны энэ өдөр Афганистаны Кундуз дахь эмнэлэгт агаарын цохилт өгсний улмаас 42 хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top