
Хүүхэд хамгааллын тухай хуульд төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомжийг сурталчлах, дэмжиж, хэрэгжүүлэх, Хүүхэд хамгааллын бодлого мөрдөж ажиллах чиг үүрэгтэй.
Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг, эхийн зөвлөл нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллана.
Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар ажил хаялт зарласан энэ үед байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөл хүүхдэд учирч болох эрсдэлийг бууруулахад анхаарч, санал санаачилгатай ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Цалингий нь нэмчихвэл багш нар ажлаа хийе гээд байгаа тийм болохоор цалин нэмэхгүй байгаа хүмүүс буруутай