Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилгыг улсын комисс хүлээж авлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 06

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм.

Тус төвийн барилга нь нийт 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гүйцэтгэгчээр “Мон Хаус” ХХК ажиллаж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top