Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026 оны 01-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРИх төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -16...-18 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -25 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top