Өнөөдөр 2026.02.04. Энэ оны 35 дахь өдөр бөгөөд он дуусахад 330 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 14 минутад мандаж, 17 цаг 58 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр. Японд Хавар эхэлсний баяр, АНУ-д Шууданчид талархах өдөр, Анголд Зэвсэгт тэмцлийн өдөр.
Өнөөдөр Францын их хошин зохиолч Франсуа Рабле, Германы анхны Ерөнхийлөгч Фридрих Эберт, аэродинамикийн онолыг үндэслэгч эрдэмтэн Людвиг Прандтл, ЗХУ-ын маршал Климент Ворошилов, Дэлхийн ван гарагийг нээсэн одон орон судлаач Клайд Уильям Томбо, АНУ-д хар арьстнуудын иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнийг санаачилсан Роза Паркс зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1169 оны энэ өдөр зүүн Сицилд газар хөдөлсний улмаас 15 мянган хүн амиа алдав.
1703 оны энэ өдөр Японд 47 ронин сэпүккү зан үйл үйлдэв.
1789 оны энэ өдөр АНУ-ын Сонгогчдын коллег Жорж Вашингтоныг АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгож байв.
1797 онд Эквадорын Риобамба хотод газар хөдөлж, 40 мянга гаруй хүн амиа алдав.
1921 онд Барон Унгерн Монголын нийслэл Өргөө хотыг хятад цэргээс чөлөөлөв.
1935 онд Москвагийн метроны туршилтын галт тэрэг замд гарч байжээ.
1941 оны энэ өдөр Рой Планкетт тефлон үйлдвэрлэх патент авчээ.
1975 оны энэ өдөр Хятадын Хайчэн хошуунд газар хөдөлж, 1328 хүн амиа алдав. Энэ нь газар хөдлөлтөөс өмнө иргэдийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн түүхэн дэх цорын ганц тохиолдол юм.
2004 оны энэ өдөр Facebook мэндэлжээ.
2022 оны энэ өдөр Бээжин хотноо Өвлийн XXIV олимпын наадам ёслол төгөлдөр эхэлж байв.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )