ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.09. Энэ оны 40 дахь өдөр бөгөөд он дуусахад 325 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 07 минутад мандаж, 18 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн шүдний эмч нарын өдөр, Эпилепси өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэтхэгт Шоколадны баяр, Японд Манганы өдөр, АНУ-д Компьютерээ цэвэрлэх өдөр, Индонезид Хэвлэлийн өдөр, Ливанд Гэгээн Маруны баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн дуучин, Грэммийн дөрвөн удаагийн шагналт Кэрол Кинг, жүжигчин, дуучин, Оскарын шагналт Жо Пэши, Нидерландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Йорди Кройф, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Том Хиддлстон, тува гаралтай Казахстаны чөлөөт бөхийн тамирчин Нурислам Санаев зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Богд хаант Монгол Улс улс нийслэлээ "Их Хүрээ" хэмээн зарлав.

1963 оны энэ өдөр БНМАУ-ын АИХ-ын дөрөв дэх удаагийн хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг батлав.

2015 оны энэ өдөр “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийжээ.

2016 оны энэ өдөр Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр Солируудын их аян ажиглагджээ.

1969 оны энэ өдөр дэлхийн анхны холын зайн зорчигч тээврийн онгоц Boeing 747-гийн анхны нислэг болжээ.

1990 оны энэ өдөр Польшийн төрийн сүлдэн дээр бүргэдийг дахин титэмтэй болгожээ.

Мөн энэ өдөр Намиб улс Үндсэн хуулиа баталсан байна.

1996 оны энэ өдөр Германы Дармштадтын Хүнд ион судлалын хүрээлэн Менделеевийн үелэх системийн 112 дахь элемент болох коперници-г нээсэн тухай зарлажээ.

1998 оны энэ өдөр Тбилиси хотын төвд Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шевардназе руу халджээ. Хуягласан «Мерседес» автомашины ачаар түүний амь аврагджээ.

2001 оны энэ өдөр Таксин Чиннават Тайландын Ерөнхий сайд болов.

2009 онд Далай Лам Ромын хүндэт иргэн болжээ.

2018 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Пёнчан хотод 23 дахь удаагийн Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top