Өнөөдөр 2026.02.11. Энэ оны 42 дахь өдөр бөгөөд он дуусахад 323 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандаж, 18 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн өдөр. Либерид өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол АНУ-д Зохион бүтээгчдийн, Японд Үндэсний сангийн, Камерунд Залуусын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Испанийн дуучин, жүжигчин Хоселито, Америкийн инженер, сансрын нисэгч Ричард Мастраккио, Грэммийн есөн удаагийн шагналт дуучин Шерил Кроу, жүжигчин Женнифер Энистон, дуучин, жүжигчин Келли Роуленд, Сара Батлер, Их Британийн жүжигчин Натали Дормер, Нидерландын хөлбөмбөгч Рафаэл Ван дер Варт, Япон, Хятадын дуучин, «Morning Musume» хамтлагийн гишүүн Жүн Жүн буюу Ли Чунь зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1938 оны энэ өдөр BBC телевиз анхны шинжлэх ухааны уран зөгнөлт теле нэвтрүүлгийг гаргаж эхэлжээ.
1943 оны энэ өдөр Сталин ЗСБНХУ-д атомын бөмбөг бүтээж эхлэх тухай Улсын батлан хамгаалах хорооны шийдвэрт гарын үсэг зурсан байна.
1970 оны энэ өдөр Японы анхны хиймэл дагуул “Осүми” тойрог замд оржээ.
1975 онд Их Британийн Консерватив намын даргаар Маргарет Тетчер сонгогдож, Британийн сөрөг хүчний анхны эмэгтэй тэргүүн болжээ.
1978 оны энэ өдөр Хятад улсад Аристотель, Шекспир, Диккенсийн номыг уншихыг хориглосон шийдвэрийг цуцалжээ.
1980 оны энэ өдөр Владимир Меньшовын “Амьдрал нулимсанд дургүй” киноны нээлт болжээ. 1981 онд энэхүү кино «Оскар»-ын Гадаад хэлээрх шилдэг кино болсон билээ.
1997 оны энэ өдөр “Discovery” хөлгийн баг Hubble сансрын дуран авайг засварлахаар хөөрчээ.
2011 онд Египетэд хувьсгал болж, тус улсын ерөнхийлөгч Хосни Мубарак төрийн эрхээс Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжүүлэв.
2016 оны энэ өдөр Таталцлын долгионыг туршилтын журмаар нээсэн тухай зарлаж байв.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )