ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.13. Энэ оны 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 321 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 00 минутад мандаж, 18 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цус багадалтын эсрэг олон улсын өдөр, Олон улсын радиогийн өдөр тохиож байгаа бол Мьянмарт Хүүхдийн баяр, АНУ-д Итали хоолны баяр, Германд Берлиний олон улсын кино наадам, Рио-де-Жанейрод Багт наадам болж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Нил Макдонаф, Келли Ху, Мина Сувари, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын жүжигчин Виктор Логинов, биатлонч Евгений Гараничев зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болжээ.

1946 оны энэ өдөр БНМАУ болон Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1241 оны энө өдөр Чингис хааны ач Байдар жанжин дайчдынхаа хамтаар Краковын жанжин Владимирын цэргүүдийг бут цохив.

1633 онд алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.

1945 оны энэ өдөр Англи, Америкийн агаарын хүчин Дрезденд хүчтэй цохилт өгч эхэлжээ.

1962 онд Хенрих Харрер ахлагчтай уулчдын баг Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр цэг болох Пунчак Жай руу гарах анхны дайралтаа хийжээ.

1975 оны энэ өдөр Хойд Киприйн Туркийн холбооны улсыг зарлан тунхагласан байна.

1976 оны өглөө Нигерийн Ерөнхийлөгч Муртала Рамат Мухаммед ажилдаа явах үедээ автомашиндаа буудуулжээ.

1984 оны энэ өдөр Константин Устинович Черненко ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр сонгогдсон байна.

2017 оны энэ өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.

2019 онд НАСА агентлагийн Opportunity хөлөгтэй холбогдох эцсийн оролдлого бүтэлгүйтэж, тус хөтөлбөрийг албан ёсоор хаав.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top