Сансар судлалын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн онцгой хоёр том үйл явдлын ойд зориулан Оросын Шинжлэх ухаан, соёлын төв Русский дом-д 2026 оны 3 дугаар сарын 20-ны 16:00 цагт нээлтээ хийх гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Энэ онд Юрий Гагарин сансарт ниссэний буюу хүн анх сансарт ниссэний 65 жилийн ой болон монгол хүн анх удаа сансарт ниссэн буюу Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн оролцсон олон улсын сансрын нислэгийн 45 жилийн ой тохиож буй юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол, Вьетнам Улсын анхны сансрын нисэгчид ЗХУ-ын Баатар, БНМАУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа болон ЗХУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Фам Туан нартай танилцах боломжтой.
Нээлтийн хүрээнд мөн Монголын марк сонирхогч Д.Ганбатын хувийн цуглуулгаас сансрын сэдэвт шуудангийн марк, дугтуйн үзэсгэлэнг толилуулна.

Сэтгэгдэл ( 0 )