Улсын III төв эмнэлэгт “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүрийн гуравдугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан гуравдугаар сарыг байгууллагын хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн олон талт зорилтод үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. 

2019 оны гуравдугаар сарын 01-ний өдөр энэхүү уламжлал болсон “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ыг Эрүүл мэндийн салбарт дэвшүүлж буй “Инээмсэглэл - Эерэг хандлага” уриатайгаар нээж, “Эмчдээ хүндэтгэл үзүүлье” арга хэмжээг зохион байгууллаа. 

Эмч мэргэжилтний нэрэмжит сарын  хугацаанд нийт эмч мэргэжилтнийхээ ёс зүй, харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэн, мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийнхээ ажил үйлсийг олон нийтэд зөв таниулан сурталчилах зорилтод үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsevelmaa(66.181.161.64) 2019 оны 03 сарын 03

Mundsg bolobson hucnintei cnadvarlag emcn nsrt sjiliin amjilt hudee

0  |  0
Top