Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсны 315 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээн, хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн тус дүүрэгт "Цайз" төвийн урд замд “Mercedes benz” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар T.Pruis, N.Caravan, T.Pruis маркийн гурван автомашинтай мөргөлдөж, хоёр хүн гэмтсэн хэргүүдийг шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хууль зүйн ухааны доктор, олон жилийн туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Утас: 88063818, 88810999