Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойргийн хойд талын авто замын зорчих хэсэгт автозамын ноцтой осол гарчээ.
Тодруулбал, тус замд зорчиж явсан “Лексус 250” загварын суудлын автомашин автозамын хажуу руу орж, дотор нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Ө /32 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгээс гарч чадахгүй байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гарган авч, тус дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна. Осол гаргасан дээрх иргэд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эд нар шууд газар дээрээ үхэхгүй амьсгаанууд архи уугаад машин барьж явна гэсэн чинь юу гэсэн үг байна
MONGOL ORKUUDYN GAY DUUSAKHGUY , TORGUULI , SHIITGEL NI SUL BOLOKHOOR INGEJ BAYGAA YUM SHUU DEE