ТЦА: Согтуугаар жолоо барьсан 51 жолоочид хариуцлага тооцлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 545 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 397 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас 11 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 9-ний 16.30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Оросын булаг гэх газар засмал замд "Hyundai accent" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 52 настай зорчигчийн амь хохирсон байна. Замын цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 51 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.  Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top