СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар жолоо бариад галт тэргэнд мөргүүлжээ

2019 оны 03 сарын 10

Согтуугаар машин барьж яваад галт тэрэгтэй мөргөлдсөн хэрэг гөрсөн баасан гарагт /2019.03.08/ гарчээ.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг 15:12-д 28-р км-н пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-ын наана Тоёота Axio маркийн цагаан өнгийн суудлын машин төмөр зам хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн байна. Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч, яаралтай тормос хийж зогссон аж. Дээрх машины жолооч болох иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар машинаа унаж яваад ийм осол хийсэн бөгөөд азаар жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл гэмтэлгүй байна.

Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Иргэд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалах тал дээр анхаарна уу!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top