Тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтот арга хэмжээ үргэлжлэн хэрэгжиж байна.
Энэ удаад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежер, сувилахуйн албаны дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “1:2” зорилтыг дэвшүүлсэн өнгөрсөн 4 сарын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан сургалт, үр дүн, анхаарах асуудлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ, үүнд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ярилцав.
Эрүүл мэндийн яамнаас “1:2” зорилтыг дэвшүүлсэн өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” сургалтанд хамруулж, 77% нь ажлын байраар хангагдаад байгаа юм. 3 дугаар сараас эдгээр сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )