Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой" ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэ дагуу Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд "Оюутолгой" компанийн баазад ажиллаж, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийлээ.
Үнэлгээний хүрээнд ойрын хавьтлыг тогтоож, сорьц авч, лабораторийн шинжилгээ хийсэн ба Улаанбурханы тохиолдол нэмж илрээгүй байна. Компанийн гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Оюутолгой компанийн зүгээс мэргэжлийн багийнхныг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
вдчихсон хүнд вакцин тариад, энэ улсад чинь хөл, толгой байна уу? Амьд вакцин энгийн зүйл биш шүү. Илүүдэхээрээ муу үр дүн гардаг. Саяхан улаанбурхан гарсан учир, их сүржигнэх учиргүй юм сан даа.
Өвдчихсон хүнд вакцин тариад, энэ улмад чинь хөл, толгой байна уу? Амьд вакцин энгийн зүйл биш шүү. Илүүдэхээрээ муу үр дүн гардаг. Саяхан улаанбурхан гарсан учир, их сүржигнэх учиргүй юм сан даа.