АШУҮИС-ийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний чуулган өнөөдөр /2019.03.28/ боллоо. Уг арга хэмжээ нь агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг эрдэм шинжилгээний судалгаа, баримтаар тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн шилдэг эрдэмтдийн санал, туршлагыг хуваалцах зорилготой аж. Тэрчлэн хүний эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой эрдэмтдийн санал дүгнэлтийг бодлого болгон боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгах, дэлхийн улс орны сайн туршлагаас өөрийн орны нөхцөлд ашиглах боломж олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой гэдгийг оролцогчид хэлж байна.
Чуулганд 2007 оны Нобелийн Энхтайвны шагналтан, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүндэт илтгэгчээр уригдан оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө ба агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар илтгэл тавьсан юм.
SOS: 2016 оны байдлаар агаарын бохирдол нь нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53 хувь, зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушигны хавдрын 40 хувь, нийт нас баралтын 34 хувийн шалтгаан болж байна.
SOS: Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд жил бүр 7 сая хүн нас барж, 10 хүн тутмын 9 нь маш ихээр бохирдсон агаараар амьсгалж байна. Ялангуяа Ази, Африкийн бага ба дунд орлоготой улс орнуудад агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг эзэлж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )