Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг” зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Энэ салбар комисс нь 14 хоног тутам хуралдаж, хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлж, байнгын асаргаа тогтоох, асаргааны хугацааг цуцлах, сургууль, цэцэрлэгт хамруулах, зуучлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүнчлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Санжа” ХХК Бүрэн плаза худалдааны төвийн хамт олон Эрүүл мэндийн нэгдсэн төвд Сэтгэл заслын кабинет тохижуулан өгч, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус кабинетыг 4.2 сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулсан ба хоёр сарын хугацаанд архины хамааралтай 100 гаруй хүмүүст бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллажээ.
/Бүлгийн зөвлөгөө өгөх сэтгэл заслын кабинет/
Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг ба эдгээр хүүхдүүдэд эрүүл, аюулгүй ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг кабинетыг засварлан тохижуулж, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмж, хэрэгсэл, бичиг хэрэг, танин мэдэхүйн ном, хөдөлгөөн заслын тоглоом, комиссын гишүүдийн хувцас зэрэг шаардлагатай зүйлсээр хангалаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар мэдлэгтэй болгох зөвлөгөө өгөн ажилладаг. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлогоо, эмчилгээнд хамруулах талаар комиссын гишүүдийг чадавхижуулах гурван удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
/Ганцаарчилсан зөвлөгөө өгөх сэтгэл заслын кабинет/
Сэтгэгдэл ( 0 )