Рио Тинто компани БНХАУ-ын “Минметальс” компанитай хувь нийлүүлсэн компани байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Рио Тинто компани БНХАУ-ын төрийн өмчит “China Minmetals Corp” компанитай хувь нийлүүлсэн компани байгуулахаар боллоо. Хоёр талаас 50/50 хувийг нийлүүлэн байгуулах уг компани хятадын дөрвөн мужид зэс, зинк олборлох хэд, хэдэн уурхай байгуулах юм байна.  Талууд 2018 оноос хэд, хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж 2018 оны зургаадугаар сард хувь нийлүүлсэн компани байгуулахаар тогтсон юм.

Одоогооср Шинжаан Уйгар, Өвөр Монгол, Юнань, Хэйлонжиан гэсэн дөрвөн мужид техникийн багийнхан ажиллаж урьдчилсан судалгаа, тооцоолол хийж байгаа аж. Хувь нийлүүлсэн компани 2025 он гэхэд үйл ажиллагаагаа эхэлсэн байхаар төлөвлөж байгаа юм. Тэдний тооцооллоор БНХАУ-ын дотоодын зах зээлийг бүрэн хангахуйц зэс, зэсийн баяжмал нийлүүлэх ажээ. Хувь нийлүүлсэн компани байгуулагдсаны дараа Рио Тинто болон Минметальс компанийн удирдлагууд Өмнөговь аймагт хэрэгжүүлдэг “Оюу Толгой” төслийн зэс, зэсийн баяжмалыг Өвөр Монголд нийлүүлэх талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 10 сарын 14

AKULUUD IDEH ARGAA OLOH GEED L....

0  |  0
Зочин(66.181.190.154) 2019 оны 10 сарын 13

Хятадууд Монголын газар нутгийг авах дараагийн алхмаа хийж байна даа.

0  |  0
Top