“Монос Хүнс ХК”-ийн хамт олон санаачлан ГССҮТ-тэй хамтран нэгэн сонирхолтой, сайн дурын аяныг зохион байгуулж байна.
“MONOS CARE” нэртэй энэ аян хэрэгцээтэй нэгэндээ суга таяг бэлэглэх, хандивлах зорилготой аян юм. ГССҮТ-д сард дунджаар 10973 хүн гэмтэж, бэртэж ирдэг бөгөөд энэ нь өвлийн улиралд илүү нэмэгддэг байна. Бэртсэн хүмүүсийн 3000 орчим нь доод мөчний гэмтэлтэй байдаг ба суга таяг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг ажээ. Гэвч суга таяг хүн болгон аваад байж бас чаддаггүй. Тэгвэл зовлон тохиолдсон нэгэндээ туслах боломжийг энэ аян олгож байна.
Сайн дурын тус үйл ажиллагаа 2 сарын турш үргэлжлэх бөгөөд зорилтот бүлгийн олон хүмүүст туслахын тулд тус үйл ажиллагаанд таяг хандивлаж нэгдэхийг уриалж байгаа юм. Хувь хүн болон байгууллага ч таяг хандивлан нэгдэх боломжтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан таягаа болон шинэ таяг ч хандивлаж болох юм.
Таягийг ГССҮТ-д байршуулж, эмчийн зөвлөсөн зорилтот бүлгийн өвчтөнүүдэд үнэгүй тарааж өгөх юм. Хүссэн хүн болгон энэ аянд нэгдэж, бусдадаа туслах боломжтой.
Бид хүн бүрд тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна.
Сэтгэгдэл ( 1 )
Хаана яаж өгөх вэ?