Өвөр Монголд тарваган тахлын гурав дахь тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Улаанцав хотод тарвага тахлын гурав дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанцав хотын харьяат 55 настай иргэн тарваган тахлаар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдож улмаар Улаанцав хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн хүн өнгөрсөн долоо хоногт тарваганы боодог идсэн гэж түргэн тусламжийн эмчид хэлсэн байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хороо хамтран Өвөр Монголын тарваган тахал илэрсэн бүс нутгуудад яаралтай шинжилгээ явуулахаар болжээ. Хэрэв шинжилгээгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл хөл хорио тогтоох эсэхийг шийдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top