АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар ариун цэврийн өрөөн дэх гар хатаагчид өтгөний нян ихээр агуулагдаж байдгийг тогтоожээ. Хүний өтгөнөөс гарсан нян ариун цэврийн өрөөний орчинд ихээр тарж тэр нь гар хатаагчид орон хүний гар руу цацаж байдаг аж.
Өтгөнөөс гарсан нян ариун цэврийн өрөөнд буюу агаарт хоёр минут тэсвэртэй 18-60 колони болж илүү дулаан газар байрладаг байна. Үүнээс гадна Коннектикут мужийн их сургуулийн эрдэмтэд муж даяар байрлах 56 ариун цэврийн өрөөнд судалгаа явуулахад ердөө 5-6 хувь нь л өтгөний бактергүй байсан аж.
Дээрх судалгаануудыг үндэслэн АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нийтийн бие засах газар, албан байгууллагын ариун цэврийн өрөөнд гар хатаагчаар үйлчлүүлэхгүй байх санамж байрлуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )