Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн 10 гаруй жилийн судалгааны дүнд илүүдэл жинтэй хүнд томууны вакцин сул үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогджээ. Сүүлийн гурван жилд илүүдэл жинтэй хүмүүс томууны ид тархалтын үеэр нас барах нь элбэг болжээ.
Судалгааны явцад илүүдэл жинтэй хүмүүсийн дархлааны систем өөрчлөгддөг тул томууны вирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх нь илт буурдаг аж. Түүнчлэн илүүдэл жинтэй хүмүүст вирусийг саармагжуулах уураг болох эсрэг биетүүдийн хэмжээ сул, өвчний эсрэг тэмцэх нэгдмэл эсүүдийн тоо маш бага байжээ.
ДЭМБ дээрх судалгааны дүнд анхаарал хандуулж Хойд Америк болон европ улсад томууны вакцины дараагийн үеийг гарган авах ёстой гэж үзэж байна. Үүнээс гадна жинг бууруулах, таргалалтын эсрэг нийгмийн кампанит ажил өрнүүлэх санаачилга гаргахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )