Олон улсын хавдар судлалын сэтгүүлд гаргасан судалгааг харвал үсний будаг, шулуун хими нь хөхний болон тархины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн дүн гарчээ.
Үсний будаг нь олон төрлийн химийн нэгдэл агуулсан байдаг тул хүний биед нөлөөлөхдөө урвалд орж эд, эрхтэнд сөргөөр нөлөөлдөг ажээ. Өмнө нь амьтан дээр хийсэн хэд,хэдэн туршилтаар үсний будаг, шулуун хими нь хавдрын эсийг өдөөдөг болохыг тогтоогоод байсан юм.
Эхний шатын судалгаанд 35-74 насны 46.7 мянган эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан байна. Тэднийг судлахдаа үсний будаг болон хими бага болон тогтмол хэрэглэдэг гэж ангилжээ. Судалгаагаар хавдрын эсийн түвшин тодорхой хувиар нэмэгдэж байгааг тогтоосон байна.
Олон улсын хавдар судлалын холбоо АНУ-ын эрүүл мэндийн хүрээлэн хамтран чухам ямар нөлөө үзүүлдэг, хавдрын эрсдэл яагаад нэмэгддэг болохыг тогтоохоор судалгаагаа илүү өргөн хүрээнд хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )