Өнгөрсөн оны сүүлээс эхлэн БНХАУ-д дэгдсэн титэмт вирус буюу коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгааны тохиолдол АНУ-д анх удаагаа бүртгэгдлээ.
АНУ-ын Вашингтон хот харьяат 30 настай эрэгтэй БНХАУ-ын Үхань хотоос энэ сарын 15-ны өдөр ирсэн байна. Ирснээсээ хойш дөрөв хоног өндөр халуурч, энэ сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн төвд ханджээ.
Эмч нар хэд хэдэн шинжилгээ хийсний дараа АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төвийн Атланта хотын салбарт шинжилгээний дээжийг илгээж, коронавирусын тохиолдол болохыг нь тогтоосон байна.
Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайн байгаа ч эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан Вашингтоны эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )