БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусээр нас барсан хүний тоо одоогийн байдлаар ес болж, 400 гаруй хүн өвчлөөд байна.
2019 оны сүүлээс эхлэн БНХАУ-д дэгдсэн коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгааны тохиолдол АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байгаа юм.
Шинэ төрлийн титэмт вирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Монгол Улс титэмт вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ЭМЯ-аас мэдээлэл өгч байна.
ЭМЯ “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, нисэх байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын Эрсдэлийн үнэлгээг хийсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн. Харин Дэлхийн хэмжээнд тархах эрсдэл нь бага гэж үзсэн. Гэхдээ алс АНУ-д энэ вирус халдварласан мэдээлэл байгаа учраас манай улс хил залгаа орны хувьд сэрэмжтэй байх ёстой.
БНХАУ-д 14 эмч, эмнэлгийн ажилтанд халдвар халдварласан мэдээлэл байна. Коронавирус ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч халдварлах эрсдэлтэйг анхааруулж байна. Одоогийн байдлаар энэ өвчнийг эмчлэх вакцин гараагүй байгаа. Шинэ төрлийн эмчилгээ хийж байна. Манай улсад томуу өвчний халдвар өндөр байгаа учраас коронавирус халдварлах эрсдэлтэй” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )